Б.Чимидийн нэрэмжит шагнал мэндлэнэ

Судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачид цөөнгүй бий. Тэгвэл тэднийг хөхиүлэн дэмжих зорилгоор Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат хуульч Баяраагийн Чимидийн нэрэмжит шагнал бий боллоо.
Тус шагнал нь УИХ-ын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5 сая төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх юм. Шагналыг жил бүр нэг хүнд, эсхүл нэг багт Үндсэн хуулийн өдөр Төрийн ордонд олгох аж.Харин нэр дэвших бүтээл болон холбогдох бичиг баримтыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор УИХ-ын Тамгын газарт ирүүлэхийг журамд заасан байна.

Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ