Н.Энхбаярын оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг өнөөдөр гарна


МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ руу эмчлүүлэхээр буцсан. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард ааруул идэж, агаар амьсгалахаар эх орондоо ирсэн гэж мэдэгдэж байсан. Гэвч түүний зорилго өөр байсан, тодруулбал АН-ыг самраад буцлаа гэж иргэд шүүмжилж байсан юм. Өнгөрсөн оны наймдугаар сард МУ-ын Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан Н.Энхбаяр суллагдсан даруйдаа БНСУ-ыг зорьж, жил гаруйн хугацаанд эх орондоо ирээгүй. Энэ хугацаанд "Херо" энтэртайментээс бэлтгэн явуулдаг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцсон байдаг. Тодруулбал, тус энтэртайментийнхэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг БНСУ-д байхад бүрэлдэхүүнээрээ очиж, тус нэвтрүүлэгтээ оролцуулсан. Иймээс ч иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан Н.Энхбаярын оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг өнөөдөр ETV телевизээр 22.00 цагаас гаргахаар болсон байна.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ