УИХ-ын гишүүн мөрийтэй тоглож байгаад баригдлаа

Хууль тогтоох гэж УИХ-д сонгогдсон гишүүн бизнесменүүдтэй нийлж хууль зөрчсөн ноцтой үйлдэл гарлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Зоригт өчигдөр “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригджээ.

Эрхэм гишүүн Д.Зоригттой хамт “Макс” группийн захирал Д.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар хамт байжээ.

Одоогоор тэднийг гадуур байцааж байгаа гэж баттай эх сурвалж мэдээлж байна. Хэргийг ихэд нууцалж байгаа бөгөөд нэр нөлөө бүхий гишүүд холбогдсон учраас цагдаагийнхан хэргийг хэрэгсэхгүй болгох вий гэсэн хардлага байгаа юм байна.

Юутай ч хууль тогтоохоор төрд гарсан эрхэм ийнхүү хуулиа зөрчсөн ноцтой үйлдэл гарлаа. Одоо харин цагдаагийнхан нэр нөлөө бүхий эрхмүүд холбогдсон хэргийг хэрхэн үнэн зөв шалгахыг хүлээх л үлдлээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ