Ерөнхийлөгчийн айлчлалуудын дүнг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 10 дугаар сарын 13-15-нд Бүгд Найрамдах Австри улсад албан ёсны айлчлал, 17-19-ний өдрүүдэд Унгар улсад ажлын айлчлал хийсэн ба 16, 17-нд Бүгд Найрамдах Итали улсын Милан хотноо болсон Ази-Европын уулзалтын Дээд түвшний аравдугаар уулзалтад оролцсон билээ. Тэгвэл эдгээр айлчлалын дүнг хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болжээ.
Ази-Европын Дээд түвшний уулзалтын нээлтийн ажиллагаа, Олон улсын асуудлаарх Ази-Европын хамтын ажиллагаа сэдвээр өрнөсөн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн. Энэ нь Ази, Европын хамтын ажиллагааг өрнүүлэх яриа хэлэлцээний гол механизм болох АСЕМ-ын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, бүс хоорондын тогтолцоонд байр сууриа бэхжүүлэх, АСЕМ-ын гишүүн орнуудтай улс төр, эдийн засаг, санхүүгийн салбарт нягт хамтран ажиллахад чухал үйл явдал болсон гэж үзэж байгаа юм.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ