Ч.Сайханбилэг эхний томилгоогоо хийлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан тушаалаа авсны дараа анхны Засгийн газрын хуралдаанд оролцож олон асуудлыг хэлэлцсэний дотор нэгэн томилгоо хийгджээ. Шинэ Ерөнхий сайдын анхны томилгоо ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонго байсан өгөөд түүнийг ажилд нь эргүүлэн томилжээ.

Ш.Солонго ньЗасгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараагаар үндэслэлгүй халагдсан гэдэг гомдол гаргаж, дээд шүүхээс ажилд нь эргүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.4 сая төгрөгийг олгохоор тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт даалгаж байсан юм. Тэгвэл шүүхийн шийдвэр гарснаас найман сарын дараа Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон өдрөө буцаан томилсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ