Монгол Улсын 2014 оны төсөвт өөрчлөлт орно

Ажлаа хүлээж авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын анхны хуралдаанаа хийлээ. Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар 20-иод асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргасаны дотор Монгол Улсын 2014 оны төсөвт өөрчлөлт оруулахаар болжээ.

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодотгол хийх үндсэн шалтгаан нь Засгийн газрын шинэчлэгдсэн бүтэцтэй холбоотой юм.

Төсвийн тухай хуулийн 34.1.4-д зааснаар Засгийн газрын шинээр батлагдсан бүтцийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх шаардлага үүсдэг байна.

Хямралын үетэй холбогдон төсвийн зардлыг багасгах шаардлагатай гэдгээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын хуралдаанд танилцуулсан юм. Үүнийхээ дагуу төсөвт өөрчлөлт оруулах болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ