Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг автын осолд оржээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр өглөө осолд орсон талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр өчигдөр өөрийнхөө "Хаан жимст" амралтад очиж хоносон байна. Өглөө эрт мотоциклээр явж байхдаа ийнхүү осолджээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд яаралтай эмчилгээнд орсон гэж байна. Ослын улмаас түүний эгэм нь хугарч, тархи нуруу нугасандаа гэмтэл авсан байна. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар эмч нар түүний гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй учраас яаралтай гадаад руу явахыг зөвлөжээ. Энэ дагуу экс сайд Н.Алтанхуяг 17 цагаас БНСУ-ыг зорих гэж байна.
Б.Чимэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ