АХХ-ны Ерөнхийлөгчөөр С.Эрдэнэ сонгогдлоо

Ардчилсан хүчний холбооны ээлжит бус 4-р чуулган болж байна. Чуулганаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгчөөр сонголоо. Өмнө нь уг холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга З.Энхболд ажилладаг байсан. Тэрээр АН-ын даргаар сонгогдсон тул өөрийн хүсэлтээр "Шонхор" фракцаасаа гарч, АХХ-ны Ерөнхийлөгчийн суудлаа өгсөн юм.
С.Эрдэнийн хувьд Ардчилсан хүчний холбоог үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан юм.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ