Р.Амаржаргалыг Сангийн сайд болгох уу

Шинэ ерөнхий сайд давах ёстой даваануудаа давсаар ажлаа аваад байна. Өнөөдрөөр түүний ажлын эхний долоо хоног эхэлж байгаа юм. Олон нийт болон улс төрийн хүрээнийхэн Ерөнхий сайдын томилгоог амьсгаа даран ажиж байгаа ба өнгөрсөн баасан гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар тэрээр эхний томилгоогоо ямартай ч хийлээ.
Тэр бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгос байсан юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн ч шүүхэд хандаж үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсанаа батлуулж чадсан түүнийг шинэ ерөнхий сайд эхний ээлжинд үүрэгт ажилд нь буцаан томилж байна. Тэгвэл ерөнхий сайдын дараагийн томилгоо хэн байх, хуучин сайдуудаас хэн нь үлдэж хэн ирэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байгаа олон нийтийн хувьд хамгийн өндөр хүлээлттэй хүн бол Сангийн сайдаар хэн томилогдох эрхэм.
Хямрал улам бүр гаарсаар байгаа энэ цагт ямар мэдлэг чадвартай хүн төрийн "гал тогоо"-г атгаж, түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх вэ гэдэг асуудал хүн бүхний сонирхож хүлээж байгаа сэдэв. Тэгвэл Ерөнхий сайдад өрсөлдөөд унасан Р.Амаржаргал гишүүнийг Сангийн сайд болоосой гэж харах олон хүн байгаа гэнэ.
Ер нь ч дөрвөн жил халдашгүй бүрэн эрх эдэлдэг УИХ-ын гишүүнээсээ татгалзаж чаддаг, үзэл санаа, зарчимдаа үнэнч ийм улстөрч Р.Амаржаргалаас өөр ховорхон. Энэ хүнд цагт Ерөнхийлөгчийн хэлдгээр өөрийгөө золиослоод зүтгэх сайд бол яах аргагүй Р.Амаржаргал юмаа хэмээн үзэж түүнийг шинэ засгийн газарт гал тогоог нь бариасай хэмээн олон хүн хүсэж суугаа нь дамжиггүй.
М.Сонор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ