Засгийн газрын шинэ бүтцийг өргөн мэдүүлнэ

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилсон. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Ерөнхий сайдын тамгаа хүлээж авсан даруйдаа гүйцэтгэх засаглалын танхим бүрдүүлэх ажлыг шуурхайлна гэдгээ мэдэгдсэн юм.
Хуульд зааснаар Ерөнхий сайд томилогдсоноос 14 хоногийн дотор Засгийн газрыг бүрдүүлэх ёстой. Тэгвэл Ч.Сайханбилэгийн тухайд өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын шинэ бүтцийг өргөн мэдүүлэхээр болжээ. Тиймээс шинэ Засгийн газрын ирэх хоёр жилийн хугацаанд ажиллах бүтэц бүрэлдэхүүн өнөөдөр тодорхой болох бололтой.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ