Н.Алтанхуяг БНСУ руу эмчилгээнд явлаа

Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гаригийн өглөө автын осолд орсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг БНСУ руу эмчилгээнд явлаа. Тэрээр Цонжинболдогийн орчимд мотоциклээр явж байхдаа ийнхүү осолдсон юм. Ослын улмаас түүний эгэм нь хугарч, тархи нуруу нугасандаа гэмтэл авсан гэдэг. Эмч нар түүний гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй гэсэн учраас өчигдөр 17.00 цагт БНСУ руу эмчилгээнд явсан байна.
Б.Чимэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ