МАН-ын бүлэг Засагт орох асуудлаар ажлын хэсэг байгууллаа


УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан дууслаа. Хуралдаанаар МАН–ын бүлгийнхэн Засгийн газарт хамтран ажиллахыг хүссэн албан бичигт ямар хариу өгөх талаар хэлэлцжээ. Засагт орж ажиллах эсэхээ эцэслэн шийдэж чадаагүй байна. Тиймээс уг асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ. Ажлын хэсэгт Су.Батболд, Н.Номтойбаяр, Я.Содбаатар, Ө.Энхтүвшин Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр нар багтсан байна. Харин ахлагчаар УИХ-ын гишүүн Су.Батболд ажиллах юм байна. Ажлын хэсэг "Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орох эцсийн шийдвэрийг гаргахгүй харин гишүүдээ мэдээллээр хангаж ажиллана" гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдлээ.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ