МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар боллоо


МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 17.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдах гэж байна. Хурлаар Шийдлийн Засгийн газартай хамтарч ажиллах эсэхийг хэлэлцэх юм байна. Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон Ч.Сайханбилэг шинээр байгуулагдах Засгийн газарт хамтарч ажиллах саналыг МАН –ынханд албан ёсоор хүргүүлээд байгаа юм. Мөн намын бага хурлаа хэзээ хуралдуулах вэ гэдгийг бас шийдвэрлэхээр болжээ. Өнөөдөр үдээс өмнө хуралдсан МАН -ын бүлэг хамтрах асуудлыг Удирдах зөвлөл болон бага хурлаар шийдвэрлэнэ хэмээн зарласан юм.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ