Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсон нь хууль зөрчөөгүй гэв

Өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өчигдөр болсон засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийсэн юм.
Тагнуулын ерөнхий газрын даргаар Авилгатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн өнөөдөр зарим хэвлэл мэдээллүүдээр гарч эхэлсэн.
Тэгвэл энэ талаар тэрээр "Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх бол УИХ-аар асуудлыг оруулж, хэлэлцүүлэн батлуулдаг ч АТГ-ын дэд даргыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилохдоо өөртэй нь санал солилцсон. Тухайн хүн өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр хуулийн дагуу болдог юм байна. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Ерөнхий сайд бүтэц хүлээхгүйгээр томилгоо хийж болно" хэмээсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ