МАН-ын бага хурал өнөөдөр болно

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг ажлын хэсгийн мэдээллийг сонссон ч тодорхой шийдэлд хүрээгүй учир өнөөдөр ээлжит бусаар хуралдана. Мөн өнөөдөр 14.00 цагаас МАН Тусгаар тогтнолын ордонд бага хурлаа хийх гэж байна.

Уг хурлаар шинэ засгийн газарт хамтрах эсэх асуудлыг авч хэлэлцэх гэнэ. МАН засгийн газарт ямар нөхцөлд, ямар ажлыг дэмжиж ажиллах талаар зөвшилцөх юм.

Ямартай ч өнөөдөр болох бага хуралд аймаг, сум, дүүргээсбүрдсэн 300 гаруй гишүүд оролцох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ