МАН Засгийн газарт хамтрах талаар судалгаа хийжээ

Шийдлийн Засгийн газарт хамтрах эсэхээ МАН өнөөдрийн Бага хурлаараа шийдэх юм. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд хоёр байр суурьт хуваагдаад байгаа. Хэрэв Засгийн газарт хамтарвал Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан үндэслэлээсээ буцсан хэрэг болно гэж үзэх хэсэг байна. Харин Засгийн газарт орох нь зөв гэж үзэж байгаа хүмүүсийн хувьд улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс ийм алхам хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол 2016 оныг хүлээлгүй улс орны нөхцөл байдал хүндрэхээр байна гэсэн үндэслэл гаргаж тавьж байгаа юм.

Тиймээс МАН-ын “Стратеги” академиас МАН Засгийн газарт орж, хамтрах эсэх асуудлаар ард иргэдийн дунд энэ сарын 25-наас 27-ны хооронд судалгаа явуулжээ. Судалгаанд нийслэлийн 9 дүүрэг, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймгийн нийт 2500 иргэн хамрагдсан байна. Судалгааны дүнгээс харахад иргэд МАН-ыг Засгийн газарт орж улс орныг эдийн засгийн хямралаас гаргаж, ард түмний амьдрал ахуйг өөд татах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарчээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ