73-ын эсрэг сөрөг хүчин

Ч.Сайханбилэгийн засгийн газар улсаа хямралаас гаргахын тулд нам эвслүүдтэй хамтарч ажиллах саналыг тавиад байгаа. МАН Бага хурлаа зарлан байж хамтран ажиллах шийдвэрт хүрснээр энэ удаагийн засгийн газар Их эвслийн засгийн газар боллоо гэж яригдаж байна.

Тэгвэл УИХ дахь ИЗНН, "Шударга ёс" эвсэл дээр МАН нэмэгдэж хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлээд байгаа энэ нөхцөлд бие даагчдаас бусад нь засагт орох бололтой.

Хэрвээ МАН засагт орж МАНАН дахин үүсэх нөхцөл байдал бүрдвэл бие даагчид болох Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдээд амжсан. Магадгүй энэхүү УИХ-ын үлдсэн хугацаанд монголчууд гурван гишүүнийг хэрхэн сөрөг хүчний үүрэгн гүйцэтгэхийг харах үлдэж байна.

С.Молор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ