Ажлын хэсгүүдийн зөвшилцөл өндөрлөв

М.Батчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан бол МАН-ын бүлгээс Су.Батболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг мөн байгуулагдаад байгаа. Тэгвэл өнөөдөр дээрх ажлын хэсгүүд 16.00 цагийн үед зөвшилцөх уулзалтыг хийв.
Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг дахин ээлжит бусаар хуралдсан юм. Энэхүү хурал ч мөн өндөрлөөд байна. Ажлын хэсгүүдийн зөвшилцөх уулзалтын үр дүн тодорхойгүй байгаа хэдий боловч зарим асуудал дээр ойлголцолд хүрсэн гэх мэдээлэл байна. Хэрэв өнөөдөр ажлын хэсгүүд тохиролцоонд хүрч чадсан бол Ерөнхий сайд ойрын хугацаанд бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барих байв.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ