Засгийн газрын шинэ бүтцийг хэлэлцэх хугацаа хойшлогдлоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарлаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.

Хурал хойшлогдох болсон шалтгаан нь УИХ дахь нам, эвслийн бүлгүүд Засгийн газрын бүтэц дээр эцсийн тохиролцоонд хүрээгүйтэй холбоотой гэнэ.

Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг УИХ-д өргөн барьсан. Тэгвэл хэн ямар салбарын сайдын суудалдяригдаж байгааг сонирхоцгооё.

1. Шадар сайд - У.Хүрэлсүх, С.Бямбацогт (МАН)
2.ЗГХЭГ-ын дарга - Я.Санжмятав (АН)
3. БОАЖ сайд - Д.Цогтбаатар (МАН)
4.Гадаад хэргийн сайд - Л.Пүрэвсүрэн (АН)
5.Сангийн сайд – С.Бямбацогт, У.Хүрэлсүх (МАН)
6. Хууль зүйн сайд - Д.Дорлигжав (АН)
7.Аж үйлдвэрийн сайд – Д.Эрдэнэбат (АН)
8.Батлан хамгаалахын сайд – Д.Бат-Эрдэнэ (АН)
9.Барилга хот байгуулалтын сайд - Н.Батцэрэг (МҮАН)
10.БСШУ сайд - Лу.Гантөмөр, Ц.Оюундарь (АН)
11.Зам тээврийн сайд - Ц.Сандуй (МАН)
12.Уул уурхайн сайд - Г.Баярсайхан, Д.Эрдэнэбат (АН)
13.Хөдөлмөрийн сайд – Д.Оюунхорол (МАН)
14.ХАХНХ сайд - С.Эрдэнэ (АН)
15.Хүнс, хөдөө аж ахуйн сайд - Л.Эрхэмбаяр, Д.Эрдэнэбат (АН)
16.Эрчим хүчний сайд – Ж.Энхбаяр, Я.Содбаатар (МАН)
17.Эрүүл мэнд, спортын сайд - З.Батбаяр (МАХН)
18. Монгол Улсын сайд - Г.Шийлэгдамба (МАХН)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ