Ерөнхий сайд Тахарын албыг хасах санал гаргав

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийтухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх асуудлын талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцууллаа. Тэрээр шинээр өргөн барьсан Засгийн газрын төрийн захиргааны тогтолцооноос Тахарын албыг хасах саналыг гаргасан байна.
Үүнийг зарим гишүүд буруу гэж үзэж байна. Тухайлбал, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар Цагдаагийн байгууллага ачаалалтай байгаа ба хэвийн үйл ажиллагаагаа явуулахад 1250 орон тоо дутуу учраас Тахарын албыг татан буулгаж болохгүй гэсэн юм. Түүнчлэн гэрч хохирогчийг хамгаалах бүтэц нь ахицтай шинэ зүйл төдийгүй Тахарын албанд 500 гаруй хүн ажиллаж, үйл ажиллагаа нь жигдрээд явж байгаа болохоор Тахарын албаны тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгох нь буруу гэдгийг онцолсон байна.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ