Давхар дээлэндээ дарагдсан Сангийн сайд

МАН урьд шөнөжин хуралдаад сайд нарынхаа нэрсийг тодруулсан байна. Тэдний сонголтод Ж.Эрдэнэбат гэх Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүн багтсан байх юм.

МАН-ыг олон нийтийн зүгээс давхар дээлийн асуудлыг дэмжихгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан учир ажлын төлөө өөрийгөө золиослох эрхмийг сайдын суудалд санал болгоно хэмээн хүлээж байсан бизээ.

Тэгвэл энэ хүлээлт талаар болж Сангийн сайдад чуулганы танхимдаа ч хэлд орж амжаагүй нэгнийг санал болгожээ. Засгийн газрын гал тогоо болсон хамгийн чухал салбарыг авч явж чадах хүмүүс МАН-д зөндөө л бий.

Гэсэн хэдий ч давхар дээлээ дааж ядсан нэгнийг Сангийн сайдад зүтгүүлэхээр болсон нөгөөх байнга шүүмжилдэг, олон сайхан зүйлийг ярьдаг МАН-ынхан ачир дээрээ олонхоосоо ч ялгаагүй болохыг харуулж эхэллээ.

1. Тэргүүн Шадар сайд- У.Хүрэлсүх.

2. Сангийн сайд- УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат.

3.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд- УИХ-ын гишүүн Д.Оюунхорол.

4. Барилга, хот байгуулалтын сайд- Залуусын квот

5. Хөдөлмөрийн сайд- Сайд асан Д.Цогтбаатар.

6. Хүнс, хөдөө аж ахуйн сайд - МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ