Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд болон Улсын Их Хурлын гишүүд, Ардчилсан намын гишүүд, олон нийтийн төлөөлөл Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2014.12.06/ 11 цаг 40 минутад Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ