Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг мягмар гарагт хэлэлцэнэ

УИХ-ын чуулган өчигдөр шөнө дунд болтол хуралдсан. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд цаг шөнийн 00:30 минут болсныг гишүүдэд сануулан цаг орой болсон учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүлэх нь зүйтэй гэж шийдсэн. Ингээд УИХ-ын чуулган ирэх долоо хоногийн мягмар гарагийн өглөө 09:00 цагаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
УИХ-д өргөн Ерөнхий сайдын өргөн барьсан сайд нарын нэрс:
1.ЗГХЭГ-ЫН ДАРГА -С.Баярцогт /АН/
2.ХҮН АМ, ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД - С.Эрдэнэ /АН/
3.БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД - Л.Гантөмөр /АН/
4.АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД - Д.Эрдэнэбат /АН/
5.УУЛ УУРХАЙН САЙД - Р.Жигжид /АН/
6.ХУУЛЬ ЗҮЙН САЙД - Д.Дорлигжав /АН/
7.ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД - Р.Бурмаа /АН/
8.ГАДААД ХЭРГИЙН САЙД - Л.Пүрэвсүрэн /АН/
9.ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД - Д.Зоригт /АН/
10.ТЭРГҮҮН ШАДАР САЙД - У.Хүрэлсүх /МАН/
11.БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙД- Д.Оюунхорол /МАН/
12.САНГИЙН САЙД - Ж.Эрдэнэбат /МАН/
13.БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД - Д.Цогтбаатар /МАН/
14.ХӨДӨЛМӨРИЙН САЙД - C.Чинзориг /МАН/
15.ЗАМ ТЭЭВРИЙН САЙД - Н.Төмөрхүү /МАН/
16.МОНГОЛ УЛСЫН САЙД - М.Энхсайхан /МҮАН/
17.ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД - Г.Шийлэгдамба /МАХН/
18.БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД - А.Цолмон
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ