Эх орноосоо урвасан хэргээр шалгаж эхэллээ

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Сайрааныг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ТЕГ шалгаж эхэллээ. Өнгөрсөн жил түүнийг Казахстаны нууц тагнуул байж болзошгүй гэх гадаадын хэвлэлийн мэдээллийг үндэслэн шуугисан. Тухайн үед Кувейтэд Элчин сайд байсан тэрбээр энэ мэдээллийг няцааж, огт үндэслэлгүй хэмээн мэдэгдэж байв. Гэвч ТЕГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл буюу “Эх орноосоо урвасан” гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг албаны эх сурвалж нотоллоо.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ