Д.Дорлигжав: АН-ын дарга Хууль зүйн сайд болохыг санал болгосон

Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өглөө. Учир нь тэрээр Шийдлийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар томилогдон ажиллахаар болоод байгаа юм. Энэ тухай Д.Дорлигжав "АН-ын дарга надад санал тавьсан. Хуулийн салбарт ирж ажиллах хэрэгтэй байна. Бидний гаргасан олон хуулиуд бэрхшээлтэй байна. Тиймээс энэхүү хуулиудыг дахин зөвлөх хэрэгтэй. Мөн шинээр гарах гэж буй хууль нь юу болохыг мэдэхгүй. Энэ бүх зүйл дээр ирж ажиллах хэрэгтэй байна гэж санал тавьсныг би хүлээн авсан. Та бүхэн мэдэж байгаа сүүлийн жилүүдэд гарсан шинэчлэлийн нэртэй хуулиуд үнэн төвөгтэй байгаа. Бид амьдралаа зохицуулж ажиллах гэж үйлээ үзэж, заримыг нь журмаар, заримыг нь амаар, заримыг нь яаж ч чадахгүй мухардаад зогсчихсон ийм байдалтай байна. Энэ бүх зөрчлийг харахад хэзээ, яаж засаж залрах хязгаар нь харагддаггүй. Ийм төвөгтэй байдалтай байгааг мэдсээр байж, УИХ-ын дарга ирж ажиллаач гэхэд би мэргэжлийн хүний хувьд татгалзаж чадаагүй, зөвшөөрсөн" гэв.
У.Жимсээ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ