МАН Тендерийн тухай хуулийн төслийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх Тендерийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиудыг тус, тус хэлэлцээд Тендерийн тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдэг байр суурьт нэгджээ. Учир нь олон улсын тендер шалгаруулалтадбаримталдаг ил, тод хариуцлагатай байх, өрсөлдөх тэгш боломжтой,үр ашигтай, хэмнэлттэйбайх зэрэг зарчмыг зөрчсөн төдийгүй өнгөрсөн 20 жилийн хугацаанд шалгаруулж ирсэн тендерийн ажиллагааг үгүйсгэсэн, өмнөхөөсөө ухарсан хуулийн төсөл болсон гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн тендерийн ажлыг орон нутгийн удирдлагууд бус яамдын сайд нар тендерийг явуулдаг болчихвол сайд нарт хэт их эрх мэдэл очих гэнэ. Энэ нь орон нутагт эрх мэдлийг өгнө гэж байсныхаа эсрэг хуулийн төсөл болсон аж.

Харин Зөвшөөрлийн тухай болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиуд нь Монгол улсын хөгжлийн төлөө болон баялаг бүтээгчдийг дэмжсэн хуулийн төслүүд болсон учир МАН-ын бүлэг дэмжихээр боллоо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ