Шинэ намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа

“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг тус намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан байна. Түүний хүсэлтийг өнөөдөр Улсын Дээд шүүхэд хянан хэлэлцлээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж Дээд шүүх үзлээ. Тиймээс“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалсан байна.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ