Өнөөдрийн чуулганаар шинэ сайдууд томилогдоно

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдаж Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх бөгөөд хуралдаан 09.00 цагт эхлэхээр товлогджээ. Үүний өмнө Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайдыг томилох асуудлыг холбогдох байнгын хороодоор хэлэлцэнэ.
Тодруулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Батлан хамгаалахын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх бөгөөд хуралдаан 08.00 цагаас Төрийн ордны “А” танхимд эхэлнэ. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “Б” танхимд эхэлж, Эрүүл мэндийн сайдыг томиох тухай асуудлыг хэлэлцэх юм. Ингээд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж, нийт 17 сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхлэх юм байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ