Д.Дорлигжав: Х.Тэмүүжин энэ суудалд сууж болохгүй гэж ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн олны сонорт илгээсэн их хэмжээний авилга, хээл хахуультай холбоотой байж болзошгүй ноцтой гэмээр баримтын талаар нийгэм чихээ дэлгэн хүлээж суугаа.
Энэ хэрэг явдалтай холбоотой Алтан Дорнод Монгол” ХХК, “Голомт” банк, “NRI CCV” компани байр сууриа илэрхийлээд амжсан бол Хуульзүйн шинэхэн сайдаар тодроод удаагүй байгаа Д.Дорлигжав өчигдөр УИХ-ын танхимд энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиадэхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Таньдаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Би ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэсэн юм.
Ийн тэрбээр Х.Тэмүүжин байр сууриа тавьж өгөхгүйн төлөө маш их явсан, улмаар гүтгэж нэр хүндэд нь халдсан тул шалгадаг газраар нь шалгуулна гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм. Эндээс үзвэл магадгүй сайдын суудлын төлөө амиа ч өгөхөөс буцахгүй бусдыг гүтгэн дайрдаг олон улстөрчдийн нэг болохоо Х.Тэмүүжин харуулчихаж байгаа бололтой. Хууль ёс, шинэчлэл ярьж улс төрд орж ирсэн Х.Тэмүүжинд ард түмэн ам сайтай байсан үе бий. Гэвч сандал суудлын төлөө юу ч хийхээс буцахгүй болсон Х.Тэмүүжинг одоо ард түмэн "танихгүй" болох бизээ.
М.Сонор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ