Д.Сумъяабазар, Д.Зоригт нар чуулганд анх удаа сууж байна

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Саяхан гишүүний тангарагаа өргөсөн Д.Сумъяабазар, Д.Зоригт нар чуулганд анх удаа сууж байна. Гишүүд бүрэн ирцтэйгээр хуралдах боломж бүрдсэн энэ хаврын анхны чуулган өнөөдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Хуралдаанаар эл хуулийн төслийн “Хэлэлцэх эсэхийг” шийдвэрлэх юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ