УИХ дахь бие даагчид мэдээлэл хийлээ

УИХ дахь бие даагчдын бүлгийн гишүүн С.Ганбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ярилцжээ. Тухайлбал, 2014 оны төсвийн тодотголын тухай бөгөөд уг хуулийн төслийг ерөнхийд нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн ойн тухай хуулийн төслийг нэлээд нухацтай хэлэлцэх ёстой гэлээ. Ингэхдээ ойн нөөцийн ихэнхийг бүрдүүлдэг газруудад мод бэлтгэх асуудлыг дэмжих хэрэгтэй гэв.
Энэ долоо хоногийн хамгийн гол хэлэлцэх асуудал бол 2014 оны төсвийн тодотгол. Эхний хэлэлцүүлэг чуулганаар явсан. Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн учраас төсвийн тодотгол хийнэ. Төсөвгүй яамдыг төсөвтэй болгох үүднээс тодотгол хийх юм. Бие даагчид төсвийн хэлэлцүүлгийн явцад дэд сайдын албан тушаалыг байхгүй болго гэдэг шаардлага тавина гэдгээ мөн өнөөдөр хэллээ. Тэдний үзэж буйгаар дэд сайдыг цомхотгох хэрэгтэй байсан. Учир нь 2015 оны төсвийн төслийг боловсруулахдаа дэд дарга нарыг цөөлсөн. Гэтэл дэд сайдаа цомхтгоогүй нь хэмнэлтээ бүрэн утгаар нь хийхгүй байгаагийн илрэл аж. Хэрвээ дэд сайдаа цомхотговол цаашдаа зөв жишиг тогтох гэнэ.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой”-той холбоотой зарим мэдээллийг өглөө. Тэрээр Оюутолгойн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд болон “Рио Тинто” группийн ерөнхий захирал Sam Walsh-д захидал явуулсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй ажээ. Харин Г.Батсүх гэдэг "Оюутолгойн" ТУЗ-ын дарга захидалд хариу ирүүлжээ. Гэвч энэ бичигт нь илгээсэн хариу болохуйц нэг ч зүйл байгаагүй гэнэ. Бие даагчид тэднээс “Оюутолгой” компани яагаад алдагдалтай байгаа юм бэ? Дотор ньажиллаж байгаа ТУЗ-ын гишүүд яагаад юу ч хийхгүй байна вэ гэдгийг л асуусан гэнэ. Гэвч ямар ч ойлгомжгүй хариулт өгсөн тул ТУЗ-ын дарга Г.Батсүхтэй дахин уулзах хүсэлт тавьсан байна.
Оюутолгой компани 2014 оны нэгдүгээр улиралд 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ