Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг дүгнэлээ

АТГ төрийн нийт 152 байгууллагын авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг хөндлөнгийн шинжээчид буюу төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан үнэлгээ өгөх ажлыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн цөм болсон энэ арга хэмжээг зохион байгуулах нь төрийн байгууллагууд, нийтийн албан тушаалтнуудыг авлигын эрсдэл, зан үйлээс хамгаалах, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Энэ жилийн хувьд төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнөх онтой харьцуулахад идэвх санаачлагатай ажилласан хэмээн хөндлөнгийн шинжээчид дүгнэлээ. Энэхүү дүгнэлтийнхээ талаар өнөөдөр хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ