Ерөнхий сайдын зөвлөхүүдийг томиллоо

Монгол Улсаас Сингапур улсад суух Элчин сайд, түүхийн ухааны доктор, Б.Дэлгэрмаа Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллахаар болжээ. Тэрээр дөрвөн жилээр Сингапурт ажиллахаар томилогдсон ч Ерөнхий сайдын хүсэлтээр ийнхүү Монголд ирээд байна. Харин эдийн засгийн зөвлөхөөр нь Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд асан, эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор О.Чулуунбатыг томиллоо.

Б.Дэлгэрмаа нь хууль, эрх зүй, улс төрийн салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт “XX зууны Монголын ардчиллын түүх” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

О.Чулуунбат нь ОХУ-ынМосква хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн,валют, санхүүгийн эдийн засагч мэргэжилтэй, Тэрээр 1996 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академид “Шилжилтийн үеийн санхүү мөнгөний онцлог” сэдвээр Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ