ОХУ-ын иргэнд Алтан гадас одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын найрамдалт харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Оросын Холбооны Улсын иргэн Анатолий Иванович Матерныг Алтан гадас одонгоор шагнасныг Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2014.12.16/ гардуулав.

Ноён Анатолий Иванович Матерн нь Оросын Холбооны Улсын Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны Их сургуулийн орлогч захирлаар ажилладаг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ