АН-ын Дэд сайд нар тодорлоо

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд болж өндөрлөв.

Тус хуралдаанаар дэд сайд нарын асуудлаар хэлэлцээд, Сангийн дэд сайдад С.Пүрэв, Батлан хамгаалахын дэд сайдад А.Баттөр, Барилга хот байгуулалтын дэд сайдад Г.Байгальмаа, Зам тээврийн сайдад Х.Ержаныг улираахаар болсон байна.

Харин Эрүүл мэнд, спортын яам хоёр дэд сайдтай байхаар болсон гэнэ. Тиймээс спортын салбарыг хариуцах дэд сайдад Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Т.Болдбаатарыг АН-ын гүйцэтгэх зөвлөл санал болгон дэмжжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ