МАХН-аас Дэд сайд нараа тодруулжээ

МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлөчигдөр орой хуралдаж өөрсдийн зүгээс тавих гурван дэд сайддаа хэнийг дэвшүүлэхээ тогтжээ.
“Шударга ёс” эвсэлд гурван дэд сайдын квот байгаа юм. МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Хуульзүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээхээр тохиролцсон бол намын дарга Н.Энхбаярын туслах байсан Б.ТулгыгБоловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэд сайдаар томилохоор болжээ. Б.Тулга нь Шинэчлэлийн Засгийн газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан юм.
Харин Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг тодруулахаар болсон ч МҮАН-тай зөвшилцөж байж эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ