Зам тээврийн яаманд хүүхдийн эмнэлэг байрлана

Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн яамны байрлаж байгаа байрыг гаднаа машины том зогсоолтой учир хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэсэн санал гарсан. Тиймээс өчигдрийн засгийн газрын ээлжит бус хурлаар энэхүү ажлын явцын талаар мэдээлэл хийж, Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулахаар тогтлоо.

Тус эмнэлгийн үйл ажиллагааг нь ирэх 2015 оны хоёрдугаар сарын 01-ний дотор эхлүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгожээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлалын яам байрлаж байсан Засгийн газрын X байрыг Зам, тээврийн яаманд шилжүүлэхээр болсон байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ