АН, МАН нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-д өглөө

АН,МАН өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Хуульд заасны дагууЕрөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухайнамын шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт, ялгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэргийг өгсөн байна. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрсний гэрчилгээ, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт, нэр дэвшигчийн намтар, намын дүрэм зэрэгбаримт бичгийг бүрдүүлж ийнхүү Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгч байгаагаа дээрх намуудын төлөөлөгчид мэдэгдлээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ