Д.Дорлигжав АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлт гаргажээ

Улсын Ерөнхий Прокурор асан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр 4 сая ам.доллартай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ гаргажээ.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэсэн баримт бүхий мэдээлэл цацсан. Тэгвэл тэнд үзүүлсэн гүйлгээ нь Д.Дорлигжавтай ямар ч холбоогүй тул тэрээр нэр төрөө сэргээлгэхийг хүсч байгаагаа илэрхийллээ.Тиймээс 4 сая ам.долларын асуудлыг шалган, эцэслэж өгөхийг хүссэн өргөдлөө АТГ-т өгчээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ