Бие даагчид хүүхдийн мөнгө танахыг дэмжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийхдээ хүүхдэд сар бүр олгож байгаа 20 мянган төгрөгийг танах талаар мэдэгдсэн.
Харин бие даагч гишүүд үүнийг эсэргүүцэж байгаа аж.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхий сайдын мэдээллийг харахад хумиж, танах юм яриад эхэллээ. Уг нь МАН-тай хамтраад улс орноо хөгжүүлнэ гэсэн. Гэтэл яамдын тоогоо нэмээд, дэд сайд нараа нэмээд явчих мөртлөө ард түмний халаас руу орох боллоо. Одоо бүр хүүхдийн мөнгөнөөс эхлээд эхчүүдийн мөнгийг хүртэл танах гэж байна. Үүнийг бид дэмжихгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ