Ж.Батзандан Ли Жэй Ёнийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Өмнөд Солонгос улсын “Олон улсын эдийн засаг судлалын хүрээлэн”-ийн захирал, доктор Ли Жэй Ёнийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Тус хүрээлэн нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Өмнөд Солонгос улсын эдийн засгийн гадаад бодлогын асуудлаар Засгийн газарт зөвлөгөө өгдөг байгууллагаюм.

Уулзалтын эхэнд Ж.Батзандан гишүүнноён Ли Жэй Ёнийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол-Солонгос хоёр улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ноён Ли Жэй Ён хэлэхдээ Солонгос улсын Засгийн газар Монгол улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх мөн хөрөнгө оруулалт хийх стратегийн түнш орнуудын нэг гэдгийгонцолоодцаашид хамтарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Солонгос- Монголын парламентийн бүлгийн гишүүний хувьд УИХ-ын гишүүнЖ.Батзанданноён Ли Жэй Ёний саналыг хүлээн авч дэмжиж байгаагаа илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ