Ардчилсан намын бүлэг хоёр дэд даргатай ажиллана

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Ш.Түвдэндоржийг сонгосон байна.

Ийнхүү тус бүлэг хоёр дэд даргатай ажиллахаар болжээ. Нөгөө дэд дарга нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ