Ардын намын бүлэг маргааш мэдээлэл хийнэ

Өнөөдөр хуралдсан УИХ дахь Ардын намын бүлэг 2015 онытөсвийн тодотгол, Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна. Гацууртын ордын хувьд “Шударга ёс” эвсэл өнгөрсөн долоо хоногт ажлын тав хоногийн завсарлага авсан байсан. Тэгвэл энэ долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийнэ. Үүнтэй холбогдуулан Ардын намаас шинээр ажлын хэсэгажиллаж байгаа.

Эдгээр асуудлуудыг Ардын намын бүлэг маргааш албан ёсоор мэдээлэл хийх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ