Ерөнхий сайд Засгийн газрын үнэт цаасны талаар мэдээлнэ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 09.00 цагт эхэлж дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд,

- “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газраас 2012.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцуулна;

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав танилцуулна

14.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: 1.5 тэрбум америк долларын Засгийн газрын үнэт цаасны зарцуулалтын талаар.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ