Ерөнхий сайд дэд сайдуудаа өмөөрч бухимдав

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд дэд сайдуудыг цомхотгох асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байр сууриа илэрхийллээ.
Өчигдөр 22 цаг болоход “Танай дэд сайдууд УИХ-ын санал хураалтаар алга болчихлоо” гэдэг асуудалорж ирсэн. Ажлын хэсгээс, гишүүдээс санал гаргахыг бид хүндэтгэнэ. Эргээд засаглал хоорондын бичигдээгүй, хүндэлдэг том зарчим байгаа.
Жишээлбэл татвартай холбоотой хуулиудыг дан гишүүд санаачлахгүй, Засгийн газар үүнийг санаачил гээд сүүлийн хэдэн жил мөрдөөд явж байгаа. Үүнтэй адилхан төсөв хэмнэх ухагдахуун дотроо гүйцэтгэх засаглалын нэг том баганыг тайрч хаяж байна гэдэг нь өөрөө Үндсэн хуулийн асуудал болж байгаа юм.
Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд УИХ-ын байнгын хорооны хуралдаанд нэг зүйлийг онцлон хэлье. Төсвийн хэмнэлтийн горимд шилжих ажиллагаа Төсвийн тодотголын хуулиар зогсохгүй. Энэ хууль нэмэлт хийгээд гадаад, дотоод томилолт 30-40 хувиар буурсан. Бусад урсгал зардлууд дээр маш том хэмнэлт явагдаж байна. ТӨХ-ны даргад үүрэг өгсөн.
Яам, агентлагт үйлчилж байгаа бүх автомашины хэрэглээнд бодлогын чанартай өөрчлөлт хийнэ. Цаашлаад яам, агентлагийн барилгууд дээр өөрчлөлт хийнэ. Төрийн өмчийг эзэнжүүлнэ. Асуудал нь 17 хүний цалин мөнгө биш, энэ бол мөсөн уулын оройны жижигхэн хэсэг. УИХ дээр ч үүнийг харж үзээч. Засаглал бие биедээ хүндэтгэлтэй хандаж ажиллах зарчмаа барья. Дундаас нь тоосго сугалаад байж болохгүй. Монгол төрийн зарчим алдагдаж байна. Энэ бол хэмнэлтийн асуудал биш” гэсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ