Рио Тинто ХХК-иас хувьцаа эзэмшдэг М.Батчимэг

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн жилийн орлого нь 172 сая 163 мянга бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 132 сая. Тэрбээр 350 саяын үнэ бүхий үнэт эдлэлтэй бөгөөд Капитрон банкнаас 74 сая 940 мянган төгрөгийн зээл авчээ. Харин хувь хүмүүсээс 22 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Тэрбээр Багануур ХК, Могойн гол ХК, Рио Тинто ХХК, Арвис консалтинг ХХК, Ану корал ХХК, Амина интернэшнл ХХК, Онлайн нэйм карт ХХК, Прайм прожейгт инвестмэнт ХХК-ийн хувьцаа эзэмшдэг.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ