Тансаглалаас салах дургүй дарга нарыг зарлах болно

Төрийн албанд түлшний зарцуулалт өндөртэй, том оврын автомашины хэрэглээг хязгаарлах шийдвэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргаад удаагүй байгаа билээ. Гэвч энэхүү шийдвэрийг биелүүлэхэд хүндрэлтэй байгааг, өөрөөр хэлбэл албан тушаалтнууд тансаглалаасаа салах хүсэлгүй байгаа талаар холбогдох албаныхан хэлж байгаа юм.
Төрийн албанд тэр дундаа хот дотор жийп унаж, тансаглаад сурсан хурган дарга нар цаашид ч үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэнэ.
Албаны хүмүүс анхандаа нэр усыг нь хэлэхээс татгалзаж байсан ч ирэх сарын 17-ны өдөр хүртэл нааштай хариу өгөөгүйдарга нарын нэрийг цол гуншинтайнь зарлана гэдгийг сануулжээ.
Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу төрийн өмчит 757 байгууллагадавтомашины ашиглалтын талаар судалгаа хийжээ. Эдгээр байгууллагуудад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ