С.Оюун, Финляндын ерөнхийлөгчтэй хамт Вашингтонд шагнал гардана

- Монголоос анх удаа С.Оюун шагнагдаж байна -
Маргааш Вашингтон хотноо УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун Бүгд Найрамдахчуудын Олон улсын Хүрээлэнгийн Дэлхийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос олгодог Ж.Керкпатрикийн нэрэмжит шагналыг гардан авна.
2007 оноос эхлэн улс төр болон иргэний нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоогнэмэгдүүлэхэдүнэтэй хувь нэмэр оруулсан эрхэмд олгож байгаа энэхүү шагналыгНҮБ дахь АНУ-ын байнгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, Эмэгтэйчүүдийн хөтөлбөр болон Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоог үүсгэн байгуулагч Др Ж. Керкпатрикийн дурсгалд зориулан бий болгожээ.
С.Оюунтай хамт уг шагналыг Финланд улсын Ерөнхийлөгч Таржа Халонен гардан авах юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ