ХАА-н салбарт Болгар улстай хамтарна

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагчноён Иван Стаматофтийгхүлээнавчуулзлаа. Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа “Хуучин тогтолцооны үеэс Болгар улс олон салбарт техник, технологиор тэргүүлдэг байсан, ялангуяа 1970-аад онд хотын хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад зориулан барьж өгсөн хүлэмжийн аж ахуй, арьс ширний боловсруулах үйлдвэрүүд өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. МөнБолгарын эмийн бүтээгдэхүүн, жимс, ногооны чанарыг Монголын хэрэглэгчид өндрөөр үнэлдэг”хэмээгээд цаашдаа Монгол Улс нь БНБУ-тай хөдөө аж ахуйн салбар дахь уламжлалт хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хөгжилшинэ шатанд гарах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэв.

Талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоод буй “Хүлэмж барих техник туслалцааны хөтөлбөр”-ийн“Хэрэгжилтийн хэлэлцээр”-ийн нөхцлийг ойрын хугацаанд тохиролцож,БНБУ-ын Ерөнхийлөгчийн ирэх тавдугаар сард Монгол Улсад хийх айлчлалын үеэр гарын үсэг зуран, хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаар тохиролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ