Ц.Элбэгдорж: Худал мэдээлэл, асуудлыг гуйвуулахгүй байхыг хүсьеье

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчлал хийгээд өчигдөр эх орондоо ирсэн билээ.
Айлчлалын үеэр манай Ерөнхийлөгч Германы Канцлер А.Меркельтэй уулзалт хийсэн юм. Ерөнхийлөгч энэхүү уулзалтын үеэр Оросын нутгийг огт дамжихгүйгээр Европтой холбосон төмөр зам барих боломж бий гэж ярьсан гэх мэдээлэл цацагдаад байгаа.
Тэгвэл үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үгүйсгэж худал болохыг твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрээр “Худал мэдээлэл. Иймэрхүү асуудлыг гуйвуулахгүй байхыг хүсье. Хөрштэйгээ хамтарч дамжин өнгөрөх тээврийн асуудлаа шийдэх нь ойлгомжтой” хэмээн жиргэжээ.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ